тоолуур

Tuesday, November 6, 2012

Би чамд хайртай

Би чамд хайртай

Хөх цэнхэр тунгалаг хадган дээр
Хувь заяагаа би урлан зурмаар …
Хvсэл хайрын гэгээхэн шувуухайг
Хээ болгон дээр нь шагламаар …

Алд алдханаар асгаран урсах
Алтан элс шиг амьдрал минь ээ
Аз жаргалын өр нэхэлгvй
Агшин бvрийг чинь vнсэж амьдрахсаан…

Өнчин цагаан vvл гуниг асгаад сарнихад
Өэлүн ижий шиг наран гэгээ тусгаж амирлаах шиг
Өнгө өнгийн цацалтай амьдрал чиний лугшилт
Өөр хаана ч биш зvрхэн талд минь цохилж байна….

No comments:

Post a Comment