Электрон номын эргэн тойронд ...
![]() |

Үндэсний портал GoGo.mn ном, сонин, сэтгүүл зэргийг электрон хэлбэрээр унших боломж бүхий шинэ үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа.
Энэхүү үйлчилгээ нь Танд байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгохоос гадна мэдээллийн технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаа билээ.
Мөн хилийн чанадад ажиллаж амьдарч буй элэгт нэгт Монголчууд маань эх хэлээрээ ном, сонин, сэтгүүлийг электрон хэлбэрээр худалдан авах зэрэг олон давуу талтай.
Энэ буланд бид Улаанбаатар хотын төв номын сантай хамтран ажиллаж тус номын сангийн номуудыг цахим хэлбэрээр та бүхний гарт хүргэх гэж байгааг дуулгахад таатай байна.
Түүнчлэн сурган хүмүүжүүлэх, ёс суртахууны талаар гэр бүлийн бүх насныханд зориулан ном эрхлэн гаргадаг Эмпати, Лектор төв, Сэлэнгэпресс хэвлэлийн компани, UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлэг гэх мэт номтой холбоотой олон байгууллага бидэнтэй хамтран ажиллаж байгаа юм.
Байгууллага хамт олноос гадна шилдэг нийтлэлч, зохиолч, орчуулагч нар болох Баабар, До.Цэнджав, Г.Аюурзана, Б.Шүүдэрцэцэг, Х.Болор-Эрдэнэ, С.Молор-Эрдэнэ зэрэг олон уран бүтээлч бидэнтэй хамтран ажиллаж өөрсдийн ном, зохиолоо электрон хэлбэрээр уншигчиддаа хүргэж эхлээд байна. Ном, зохиолоос гадна сонин, сэтгүүлийг ч электрон хэлбэрээр хэрэглэгчдэдээ түгээж эхэллээ.
Өглөө бүр шинэ дугаараараа уншигчдаа угтдаг өдөр тутмын хэвлэл болох “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь” сонин таныг дэлхийн хаана ч байсан цахим хэлбэрээр хүрэх боломжтой болсон таатай мэдээ байна.
Үүгээр зогсохгүй “Компьютер таймс”, “Эрүүл мэнд инээмсэглэл”, “Тэнхлэг зууч”, "976" гэх мэт сэтгүүлийг ч та цахим хэлбэрээр уншиж болно.
Үндэсний портал GoGo.mn нэвтрүүлээд удаагүй байгаа энэхүү үйлчилгээгээ “ICT EXPO -2010” үзэсгэлэнд танилцуулж байна. “Электрон ном”-ын талаар УИХ-ын гишүүн Д.Энхбатын ярьсан сонирхолтой яриаг Та манай холбоотой видео мэдээнээс үзээрэй.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл Та 326590, 99051619 энэ утсаар холбогдохоос гадна book@gogo.mn хаягаар мэйл бичээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг BOOK.GOGO.mn -с үзнэ үү.
Орчин үеийн дэвшилтэт технологи Таны амьдралын өдөр тутмын хэрэглээ болно гэдэгт бид итгэлтэй байна.
Үндэсний портал GoGo.mn
Холбоотой мэдээ
|
No comments:
Post a Comment