Заяагүй Дагдан |өгүүллэг|
Утаа униар, тоос
шороонд нэвширсэн хотын борчуул бид зуны дэлгэр цагт зусланд гарах нь
гарч, зуслангүй нь хөдөө нутагт буй төрөл саднаа зулгуйдан үр хүүхдээ
цэвэр агаар, идээ цэгээ бараадуулж сэрүү ормогц буцдаг зуршилтай
болчихжээ. Ингэж л элэг уушгиа тэнийлгэн ирэх хавар хүртэл амиа тээх хүч
тэнхээгээ нөөцөлдөг юм. Би ч мөн ялгаагүй, энэ зуныг нутагтаа
өнгөрөөгөөд ойролцоох Эрдэнэтээс галт тэргээр хот руу харьж яваа царай
нь энэ.
Галт тэрэгний буудалд хөл ихтэй, вагон тавихаар дохиогоо хангинуулж енгинүүлсээр ирэх замд нь л хүмүүс хуйлран дайрч үүд хаалганд нь зүүгдэн бөөн дуйлаан болсоор сая зогслоо. Үйлчлэгч бүсгүй шавсан олны өмнөөс арай гэж хаалгаа нээн тасалбар шалган оруулавч үүдэнд нь бүчсэн хүмүүс ер намжсангүй, зарим нь цонхоор нь орж мөн түүгээрээ ачаа саваа өгч авалцан дажин болж байна.
Миний тасалбар суудлын дугаартай харагдсан тул би ард хүлээж зогссоор нэг юм орохчоон болсон ч суудал олдсонгүй, түрүүлж цонхоор орсон нь аль хэдийн бүх суудлыг эзэлчихсэн дөрвөн мөчөө үтрэмд тавьсан айгуул мануухай мэт алдлан “хүнтэй” гээд намайг ердөө ч хавьтуулдгийм биш.
Үйлчлэгч бүсгүйд хэлвээс мөн л гараа алдлахаас өөр хариугүй, үнэхээр ч түүнд хаалганаас цааш хэтрэх сөгөө ч байсангүй. Энд суудлын дугаараар бус түрүүлж орсон нь л монждог, ороогүй зогсдог журамтай аж. Иймийн учир суудлын төлөө алалдаан болж байна даа.
Галт тэрэг маань ч аахилсаар юу юугүй хөдөлж бүтэн шөнөжин суудалгүй зорчих үйлийн лайтай учирсан миний бие цааш дамжин явсан ч суудал байтугай бөгс хавчуулах зай ч олсонгүй. Ёстой л нөгөө энэ нутгийн бүсгүй Чулуунчимэгийн дуулдаг ”Вааранд дарсан шанцай” шиг чихэлдэж байнаа хөө. Энэ дүр зураг өдөр болгон л давтагддаг болохоор суудалгүй үлдсэн надаас өөр үүнийг тоох ч амьтан алга. Суудлын тасалбартай мөртлөө суух суудал нь олддоггүй учрыг үйлчлэгч бүсгүйгээс нэхвээс
-Амралт дуусч ажил, сургууль эхлэх гээд хүн бүр л хот руу яарч байншдээ, Өвөө минь гэж байна. Би өөрийгөө зуугийн талыг давсанч ч арай ч ягтаа тулсан янгиа өвөө болчих болоогүй, бас чиг гэж танаг байна даа гэж битүүхэндээ бодож явсныг минь энэ залуу бүсгүй ганц үгийн солион дээр л бут ниргэж орхилоо. Хөгшин өвөөгөөрөө дуудуулсандаа жаахан тиймхэн л байлаа. Гээд түүний үгэнд голоо горойлгосонгүй гагцхүү суудал яаж олно доо л гэсэн бодол намайг зовоожээ. Би галт тэрэг дундуур толихолцон холхилдох хүмүүсийг даган нааш цааш нилээд явлаа.
Нэгэн залуу “Көө күмээсээ, кулмас, шиврийн тосоон аваарай” хэмээн хар тэнхээгээрээ хашгирч, хажуугаар дөчийн бидонтой сүү дамжилсан авгайчуул, сонин сэтгүүл, саран боов, самар чихэр наймаалцах хүүхдүүд хөлхөлдөнө. Хоёр шуудай ноос хэлхэн мөрөн дээрээ тохож, хонины нойтон арьс сугандаа хавчуулан, бас нэг цус шүүрсэн шуудайтай юм нөгөө гартаа барьсан нэгэн эр шавхай ханхлуулан орж ирснээ шалан дээр шуудайнуудаа тавиад дээр нойтон арьсаа дэлгэн өөрөө дээр нь гарч жанжин малгайгаа авч өвөр дээрээ тавиад тухлан сууж авлаа. Ер нь энд нэг бодлын манай төмөр замын тухай жүжиг тавьж байна, байхгүй юм алга. Харин надад л суудал алга.
Гэтэл энэ орчлондоо л дээд зиндааны бололтой нэгэн араасаа олон зорчигч дагуулсаар ирж явааг харваас галт тэрэгний дарга гэдэг нь нүүрэн дээр нь бичээстэй. Төмөр замын дүрэмт хувцасныхаа энгэрээр дүүрэн одон медаль, нижгээд таван жилийн гавшгайчийн тэмдэг ярайлгасан энэ эрхэм араасаа дагасан олны өмнө эрхэмсгээр айсуй. Түүний ихэмсэг байдлыг илэрхийлсэн нүүрний хувирал, нүдний харц, ширүүн догшин дүрийг хараад зорчигчдод үйлчилэх үүрэгтэй энэ эрхмийн дэргэд зорчигч бол хэн ч биш гэдгийг Та тэр даруй л ойлгожихуй. Гэсэн ч би түүнд өөрийн зовлонгоо мэдүүлэхээс өөр зам байсангүй. Тэрээр намайг дахин харсан ч үгүй харин нөгөөх үйлчлэгч бүсгүй өөд начин шонхор харцага, намгийн мэлхийг намжирдах мэт ширвэснээ
-Хөөш чи, “наадах чинь” суудалгүй гээд байна, наадахдаа суудал олж өг гэвээс бүсгүй ч мөчөөгөө өгсөнгүй
-Хүмүүс өөрсдөө суудлаа олоод сууж л байна. “Энэ” яахаараа өөрөө суудлаа олж чаддаггүй юм. Би одоо хаанаас ямар суудал олох юм гээд хавтуулсангүй. “Наадах чинь”, “энэ” гэж тэд намайг л хэлж байна л даа.
“Хөөш чи” гэж нөгөөх эрхэм бүсгүйд хандсан хэрэг. Энэ үгс бас л надад таалагдсангүй. Үг болгон адилгүй, үрээ болгон жороогүй, өөрийн гэсэн утга учиртай хаана яаж хэрэглэх нь хувь хүний соёлоос л шалтгаалах нь мэдээж бизээ. Нөгөөх дарга надад өөр юм хэлсэн ч үгүй, арга нь олдвол цөөн мөнгө атгуулаад явчих санаатай замаас суусан олон зорчигчоо дагуулан одон тэмдгээ гялалзуурсаар чанагш одлоо. Төмөр зам бол Монгол Улсын тээврийн урдаа барьдаг гол салбар шүү дээ. Гэтэл энэ маань нэг иймэрхүү л дүр төрхтөй байдаг юм байна даа гэсэн шүү юм бодогдож байнаа надад. Ямар шар сонин бишдээ. Тэд иймэрхүү байдлаар хүмүүстэй харьцаж зорчигч нартаа “үйлчилж” явсаар гавъяа шагналаар энгэрээ дүүргэдэг юм байждээ зайлуул.
За даа, эд нараас би өөдтөй үг сонсч суудал олох ч хиймэл цэцгээс бал горидохын үлгэр болждээ хэмээсээр цааш хөдлөв. Ингээд би зөөлөн галт тэрэгний үйлчлэгчээс суудал сураглаваас мөнгө нэмж төлөөд ор авч болно гэснийг ёсоор болгов. Тэрээр намайг нэг сул купе-д оруулан хэдэн даавуу орон дээр чулуудчихаад тасалбар ч өгсөнгүй, мөнгөө л яаран тоолж аваад гарч одлоо. Нэгэнтээ л суудлын дугаар үйлчлэхгүй бол нээрэн ч тасалбар юуны хэрэг. Суух ч суудалгүй явснаа бодвол унтах ортой боллоо хэмээн баярлаж ор дэрээ засахаар хөнжлөө цагаан даавуунд нь хийх гэтэл даавуу нь богиндоод хөнжил нь бөөгнөрчихөөд байдаг үйлчлэгчээс асуутал
-Өвөө та яасан ядаргаатай юм бэ. Дэвсгэр даавуу нь урт байгаа түүнийгээ нөмрөөд хөнжлийн даавуугаа дэвсээд унтахгүй юу гэж хэнэг ч үгүй хэлж байнаа үйлчлэгч маань. Үнэнийг хэлсний төлөө би өөрөө буруутан болж бааллуулаа. Хэлэх ч үг олдсонгүй эднийхний нэвтрүүлж байгаа бас тэргүүн туршлага гэхээс өөр юу ч гэхэв дээ. Энэ үйлчлэгч надад бүх зааврийг А-Я хүртэл хэлж өглөө шүү дээ. Одоо би шүдний сойзоороо бөгсөө арчиж, амаа жорлонгийн цаасаар угаагаад унтах л үлдэж.
Ингэж будилж байж унтахаар хэвтэх гэтэл хажууд аман хуурын дуу, хүний хөлийн чимээ шуугиан гарч төдөлгүй жижиг аранз үүрсэн нэгэн эр хуураа үлээсээр орж ирээд өвөө болсон миний залуу зандан үедээ аялж явсан дуунуудыг минь үнэгүй дуулж өгсөн юм. Би түүнийг даган олон жил дуулаагүй ч сэтгэлээс ер гардаггүй залуу насыг минь шингээн одсон нөгөөх дуунуудыг дуртаяа дуулсан боловч үйлчлэгч бүсгүй ирж галт тэргэнд дуу дуулахыг хориглосон журам танилцуулав. Одоо яая гэхэв журам бол журам, гэхдээ даавуугаа хөнжилд нь тааруулж, суудлын дугаартай галт тэргээ ачааны болгомооргүй, элдэв доншуур хүмүүсийг холхиулахгүй байхыг л эхэлж журамламаар юм даа.
Өртөөнөөс өртөө дамжин хуурдаж зорчигчдийн өглөгөөр амьдардаг энэ эрийн тухай өмнө нь би сонссон ч нүүр тулж байсангүй. Огт танихгүй хоёр аян замд тааралдаад бүхий л амьдралынхаа тухай сэтгэлд байгаа бүхнээ уудлан ярилцаж сэтгэл санаагаа онгойлгоод хоёр тийш салах үе бас байдаг аж. Ингэхэд нууц тарахгүй талдаа илүү найдвартай. Яагаад гэвэл бид хоёр хэн хэнээ урдаас мэдэхгүй тул хамтын танил байхгүй, тэгээд ч дахиад хэзээ ч уулзахгүй байж болох шүү дээ. Ойр зуураас эхэлсэн яриа цааш өрнөсөөр сэтгэлд тунасан амьдралын зовлон, хүний гэмшлээр дүүрэн байсан юм. Тэр өөрийгөө Дагдан гэж танилцуулаад, хүмүүс намайг ”заяагүй Дагдан” гэдэг юм. Иймээс угаас заяагүй эр гэдэг чинь би шүү дээ гээд өөрийнхөө тухай ингэж ярьсан юм.
Би хар багаас ээжтэйгээ хоёулхнаа л үлдсэн хүн. Эцэггүй өссөн тул аавыгаа хааяа олж харахыг л үргэлж мөрөөддөг байлаа. Аав маань намайг бага байхад ээжтэй хамт орхин хөдөө цэргийн ангид ажиллахаар яваад эргэж ирсэнгүй, тэндээ өөр гэр бүлтэй болсон юм байжээ. Бага балчир тул учрыг нь мэдээгүй л явлаа. Намайг мэдээ орсон цагаас хойш хааяа ирдэг ч дөнгөж ирээд л явахаар яарч өндөлзсөөр гардагсан. Тэрээр нэг удаа миний төрсөн өдрөөр ирэхдээ надад аман хуур бэлэглээд мөн л яарч өндөлзсөөр гарч одлоо. Тэхэд би аавдаа ихэд гомдон, чухам яагаад аав маань ингэж яардаг нарийн учрыг ойлгохгүй, энэ тухай ээжээсээ
- Аав маань яагаад ингэж их яардаг юм болдоо? гэхэд ээж
- Аав нь өөр гэр бүлтэй болсон шүү дээ гэнэ.
- Өөр гэр бүлтэй гэж юуг хэлээд байгаа юм бэ? гэхэд ээж санаа алдан
-Өөр эхнэртэй бас охинтой болсон гэлээ. Эндээс “өөр охинтой” гэдэг үг нь л миний зүрхэнд өргөс мэт шигдэн үлдсэн юм. Аав бидэнд мөнгө төлдөг гэх боловч ээж түүнийг нь “болжморийн нулимс шиг” гэдэг юм. Миний үеийн хүүхдүүд аавтайгаа хамт хөгжилдөн хүзүүн дээр нь уначихаад өндөлзөн явахыг хараад би ихэд атаархан аавыг минь булаасан тэр охиныг олж хараагүй ч дотроо үзэн ядах болов. Би хүзүүн дээрээ унуулах аавгүй ч нөгөөх хуураа үлээж сураад түүндээ л ааваа гэсэн сэтгэлээ дэвтээдэг байлаа. Нэг удаа би гадаа гудамжинд хамаг амьтны нүдэн дээр аавынхаа цэрэг суран бүснээс зүүгдэн “Миний ааваа! Битгий яваач дээ!” хэмээн орилж хүмүүс өрөвдөн, ээж намайг гэртээ оруулж нүүрийг минь угаагаад “Миний хүү чинь том эр хүн шүү дээ. Битгий уйл” гэж тайвшруулсан мөртлөө өөрөө уйлаад л байсан нь санаанаас ер гардаггүй юм. Түүнээс хойш аав үзэгдэхгүй болсны учир нь би арваннайм хүрч аав алиментийн мөнгө төлөхөө больсных аж. Дараа нь би дээд сургуульд ороод ажил хийх аргагүй шаардлагатай болов. Ингэж би сурахын хажуугаар ажиллаж явсаар анх Гэрэлсүрэн гэдэг охинтой танилцсан билээ. Гэрэлсүрэнг нэг удаа хүргээд гадаа нь зогсож байтал гэрээс нь олон хүн шуугилдан гарч тэдний дунд гэрийн эзэн бололтой цэргийн дарга, эхнэртэйгээ зочдоо үдэж байгааг бид хоёулаа сэм ажиглаад л байлаа. Хүн болгонтой гар барилцан үдэх нөгөөх эрийн нүүр царай үдшийн бүрийд сайн харагдсангүй зөвхөн өргөн ханхар нуруу, оройгоосоо үл мэдэг халзарч буй толгой, шаргал мөрдөс нь нүдэнд тусч байсан ч дуу нь надад их л танил сонсогдов. Харваас нөгөөх хүн миний аав бүр яах ч аргагүй мөн байв шүү. Би итгэж ядан
-Энэ хэн бэ? гэж Гэрэлсүрэнгээс асууваас тэрээр
-Миний аав, битгий ай, аав яах ч үгүй гээд хажуудах эмэгтэйг зааж
-Миний ээж гэв. Би аянгад ниргүүлж мангуурсан мэт болж, дотор минь харлан ямарч үг хэлж чадсангүй. Харин түүний “Миний аав” гэж ихэд бахдам хэлсэн хоёр үг чихэнд минь цуурайтсаар байлаа. Үүнээс хойш аавыг минь булаасан тэдний гэр бүлээс өшөөгөө заавал авах бодлоос өөр юу ч толгойд минь орохгүй болчихов. Ингэж ааваа алдсан өшөөгөө түүнээс авах ухаан боловсорч эхэлсэн хэрэг.
Гэрэлсүрэнтэй би нэг удаа найз нөхдийн хамт зугаалж яваад бид хоёр зуслангийн байшинд үлдсэн тэр үдэш л санасанаа хийж өшөөгөө авахаар бодсон юм. Гэтэл харин Гэрэлсүрэн маань анхны хайр сэтгэлдээ итгэн, нандин бүхнээ надад зориулсан билээ. Бид хоёр зуслангийн байшинд модон орон дээр бие биенээ тэврэн хэвтэх тэр үед Гэрэлсүрэнд үеэл ах нь түүнийг мэхэлж байна гэх бодол зүүдэнд нь ч ороогүй байх. Харин би түүнийг тэврэн зүгээр л хажууд нь хэвтээд л баймаар санагдаад байлаа.
Нөгөө өшөө авах өмөн санаа ор мөргүй арилж түүнийг ахын болон өөрийн хайраар давхар хайрлаж ёстой л өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчийн үлгэр болсон юм. Би гэнэт өшөөтнөө олсон ч, мөн гэнэт дурлал хайрын илчинд хөрсөн бүхэн хайлж тэр гайхамшигт шөнийг өнгөрөөв. Энэ явдлаас хойш би түүнээс бүр салж чадахгүй болчихвоо. Бид үргэлж хамт байхыг мөрөөдөвч санасанаар болсонгүй. Нэг л мэдэхэд Гэрэлсүрэн жирэмслэн тэгсээр бүр мэдэгдэхүйц болж аав маань надтай уулзахаар ирэхэд би түүнд бид хоёр бие биенээ хайрладаг хэмээн хичнээн тайлбарлаад ч тус болсонгүй. Гэрэлсүрэн маань бидний холбоог мэдээд ихэд гутран уйлсаар л байлаа. Аав түүнийг сургуулиас нь гарган эмээгийнх нь амьдардаг газар оройн сургуульд шилжүүлээд надад хандан “Хэрэв Гэрэлсүрэнг орхихгүй бол цэрэгт явуулна” гэж андгайлав. Гурван сарын дараа Гэрэлсүрэн маань гэртээ биш харин над дээр ирсэн. Тэр миний мөрийг түшин уйлж
- Хоёул өөр газар явж хамт амьдарья, бид насанд хүрлээ шүү дээ гэж гуйсан юм. Би ч түүнийг нь зөвшөөрч байтал ээж бидний хэрэгт оролцон бүр баллаж орхилоо. Ээж Гэрэлсүрэнд
- Та хоёр эцэг нэгтэй нэг цусны ах дүүс. Тэгээд ч манай хүү чамайг хэзээ ч хайрлаж байгаагүй, хэзээ ч чамтай суухгүй, харин чамд эцгийгээ алдсан өшөөгөө л зөвхөн авсан юм гэчихлээ. Би Гэрэлсүрэндээ бүхнийг тайлбарлахыг оролдсон боловч аав намайг элдвээр зүхсээр түүнийг минь авч одов. Маргааш өглөө нь надад цэргээс зарлан дуудах ирсэн дээ. Ээж маань надад цэргийн хуаран руу байнга захиа бичиж нэг удаад Гэрэлсүрэн хүүхдээ зулбасан тухай мэдэгдэв. Би цэргээс халагдаж ирэхэд Гэрэлсүрэн хүний гэргий болсон байлаа.
Цэргээс халагдаж ирсэний дараа би хуучин сургуульдаа орж нэгэнт өнгөрсөн үйл явдлыг мартахыг хичээн, хоёр жилийн дараа инженер болохоор зүтгэв. Тэнд нэгэн охинтой танилцсан нь Цэндмаа байсан юм.
Цэндмаа найзгүй, би ч найзгүй тул биендээ туслаж хамтран хичээлээ хийдэг болов. Тэрээр надад энгийн бөгөөд их даруухан бас халамжтай санагдаж харин хайр дурлалын хувьд бид хоорондоо тоймтой юм ярилцаж байсангүй. Гэрэлээд угаас дургуй байсан ээж маань Цэндмааг үзээд тэр дороо л түүнд их талтай бүр бал бурам шиг болчихлоо. Нэг удаа Цэндмаа манайд ирж нилээд оройтоод харих гэтэл ээж “Одоо автобус зогссон. Энэ бороонд шөнө орой явах хэрэггүй” хэмээн хориглосоор түүнд миний өрөөнд, орыг минь засч надад эвхдэг ор тавьж өглөө. Тэр шөнө Цэндмаа миний хажууд хэвтэж байснаа
- Чи миний зүрх яаж цохилж байгааг сонсдоо гэж билээ. Би түүний зүрхний цохилтыг дуртайяа сонссоор нэг л мэдэхэд өглөө болчихсон, би чухам юу гээч айхтар юм хийснээ тэхэд л ойлгож билээ.
- Өглөө нь тэрээр их л өндөр сэтгэгдэлтэй, харин би хайр дурлал гэж ердөө л энэ гэж үү? хэмээн бодсоор үлдсэн юм.
Сургуулийн дадлагаар нэгэн үйлдвэрт бидний таван хүүхэд ажиллах болж тэдний дунд ганц эрэгтэй нь би тул намайг ахлагч болгон Цэндмаагаас өөр танилгүй миний хувьд нилээд ажил нэмэгдсэн ч тоосонгүй гол нь би олны дунд урам орж сэтгэл санаа тавигдсанд их олзуурхаж явлаа. Шинэ охидуудын нэг Туяацэцэгтэй танилцаж явсаар дурлал гэж миний төсөөлснөөс шал өөр болохыг ойлгосон. Түүнээс хойш Туяацэцэгтэй үргэлж хамт байхыг зрмэлзэн Цэндмаагаас хөндийрсөөр бүр уулзахгүй шахам болсон ч түүнийг хуурахыг хүссэнгүй учраа хэлж уучлалт гуйтал Цэндмаа эхлээд намайг буцахыг ухуулж дараа нь “Би чиний өмнө ямар буруу юм хийв? Би түүнээс юугаараа дутуу юм чи хэлээд аль“ гэж байснаа бүр ширүүсч “Та хоёр харамсах болно” гэж занасаар үлдэв. Би түүнд өөрийгөө яаж ойлгуулахаа ч хэлж мэдсэнгүй. Цэндмаа миний өмнө ямар буруутайг ч, тэр Туяацэцэгээс юугаараа дутууг ч би тайлбарлан хэлж эс чадна. Би Туяацэцэгт хайртай гэдэг л миний бүх тайлбар.
Нэг удаа Цэндмаа ээжийгээ надруу явуулж ээж нь түүнийг яаж зовж байгааг ярьж намайг “Хатуу сэтгэл бүү гарга” хэмээн ятган уйлсан нь надад ч гэсэн их хүндээр тусч бас уйлмаар санагдаж байсныг нуух юун. Гээд би яалтай билээ. Хүн хайр сэтгэлийнхээ эсрэг явж дурлалт хүнээ орхиод л өөр хүнд сайн болж чадах билүү?
Бидний хуриман дээр Цэндмаа цэцгийн баглаа барьж намайг чиглэн ирэхэд надад эвгүй л байлаа. Тэрээр: “Бүү ай, Чи намайг дахиж хэзээ ч олж харахгүй” гээд цэцгээ миний гар дээр чулуудчихаад гарч одоход нь би сая амьсгаа авав. Гэсэнч би дараа нь түүнийг оршуулахаар авч явах замд нь олж харсаан. Энхмаа гэртээ амиа егүүтгэсэн байсан. Тэр үед би ийм юм болно гэж яаж мэдэх билээ. Оршуулгын цуваа манай хажуугийн гудамжаар гарах үед Цэндмаагийн ээж манай цонхыг заан “Энэ нүгэлтэн, миний охиныг үхэлд чирч аваачсан. Бурхан чамтай ганц охины минь өмнөөс, өнчирч үлдсэн эхийнх нь өмнөөс тооцоо хийх болно” хэмээн орилсоор өнгөрсөн нь одоо ч миний цээжнээс гардаггүй юм. Энэ хараал надаас салсангүй түүнээс хойш удалгүй Туяацэцэг бидний сууж явсан машин онхолдож дотор нь явсан олон хүнээс тэр маань ганцаараа осолдож би дөнгөж хурим хийгээд л бэлэвсэрч амьдралдаа анишгүй шархтай хоцров. Хийсэн нүгэл минь ингэж намайг шийтгэсний дараа би хайр сэтгэлгүй байж юунд хүн гомдоов доо хэмээн насан туршдаа гэмшин үлдсэн билээ.
Удалгүй би инженерийн дипломоо хамгаалж нэгэн компанид ороод бүхнийг мартахийн тулд ажилдаа улайран зүтгэсээр сэтгэл санаа уужран овоо тайвширч байсан үе. Ажил төрлийн холбоо бүхий хотын нэгэн фирмтэй цаашид хамтран ажиллах талаар гэрээ хэлцэл хийж тохиролцох анхныхаа томилолтоор нийслэлийг зорьсон юм.
Хотод ирээд бүх ажлаа амжилттай дуусгасны дараа түншүүд маань намайг оройн хоолонд урив. Тэр үдшийн хоолонд миний дэргэд тус фирмийн ажилтан нэгэн бүсгүй сууж таарсан юм. Түүнийг манай зөвлөх Жамбалмаа хэмээн захирал нь надад танилцуулж билээ. Гоо үзэсгэлэнт энэ бүсгүй миний сэтгэлийн гүнд нуугдсан бүхнийг хуу татан нээж, уяж бэхэлсэн хүлээсийг дахин алдруулав. Би хараад л хөл алдсан, ёстой нөгөө үнэртээд л согтдог гэх үлгэр шиг хараад л дурлана гээч нь болсон уу, чухам юу болоод байгааг ч ухаарч мэдэх сэхээгүй, зүрхэнд минь дурлалын оч харваж тэр дороо хайрын илчинд гал болон ноцсон хэрэг. Би ийм гоо үзэсгэлэнт бүсгүйтэй зэрэгцэн сууж ярилцах байтугай зүүдэлж ч явсангүй.
Оройжин зөвхөн түүнтэй ярьж бүжсний дараа хоёул миний байгаа зочид буудалд ирж билээ. Жамбалмаа ч элдэв халшрал, бодлого бодож цааргалсангүй тэр үнэнхүү сэтгэлээс надтай хамт байхаар шийдэн бүх юм зүүд зэрэглээ мэт зөвхөн л бидний хүссэний дагуу дөлгөөн зөөлнөөр урссаар л байлаа...
Ингэж буцсанаас хойш би Жамбалмааг мартаж чадахаа бүр больж түүнийг үргэлж мөрөөдөх болсондоо. Би өмнөх золгүй явдлаас болж миний ойрын хүмүүс амиа алдсныг өөртөө сануулсаар байсан ч Жамбалмаад өдөр бүр утасдаж сүүлдээ нийслэл орж түүнгүйгээр байж чадахгүй болсон хайр сэтгэлээ илчлэхэд тэр маань ч бас намайг үргэлж бодож мөрөөдөж байснаа хэлж билээ. Ингэж бид хоёр ханилахаар шийдэцгээсэн юм даа. Бид хоёр сүртэй хурим найр хийсэнгүй тэрүүхэндээ л болсон. Түрүү түрүүчийн минь золгүй явдлууд надад тийм сэхээ өгсөнгүй. Харин түүнтэй ханилж гурван жил хамт амьдарсан тэр хугацаа бол миний амьдралд хамгийн аз жаргалтай үе байсан юм. Анхны хүүхэд маань төрж эрүүл сайхан бойжив. Жамбалмаа хүүгээ асран, миний ажил бүтэмжтэй тул бүр ч урамтай, бүх насаараа миний төлөө зовсон ээж маань бидэн дээр ирж амьдран ачийгаа “Миний хайрын үер” хэмээн өхөөрдөж би амралтын өдрүүдээр үлэмж гоо эхнэрээ дагуулан хүмүүсийн харцыг гижигдэн явахад хиймор сэргэж, хөдөө ойд зугаалан зусландаа очиход тэнд агаар тунгалаг, нам чимээгүй ертөнц, ер нь товчоор хэлэхэд бид аз жаргалаар бялхан сайхан амьдарч байлаа. Олны нүдэн дээр сайхан эхнэрээ дагуулан хүүгээ тэврэн яваа эр хүн ямар байдгийг тэр үед л би үзэж, өөрийн биеэр мэдрэн үнэхээр сэтгэл хангалуун явсансан. Гэсэнч би сайхан эхнэрээ хар хэл аманд өртүүлчих буй хэмээн үргэлж дотроо хармалдаг байсиймаа.
Удалгүй би компанийн асуудлаар нөгөөх фирмд томилолт авч дахин нийслэлд очих боллоо. Тэнд мөн л ажлаа бүтээгээд мөн л түншүүдтэйгээ нөгөөх ресторанд орсон юм. Тэгээд нөгөөх захиралтай уулзан элдвийг ярилцан суух далимд
- Та бүхэн Жамбалмаагүйгээр яаж ажиллаж байна даа? гэтэл захирал гайхан
- Ямар Жамбалмаа билээ? гэж байна.
- Яагаав нөгөө танайд зөвлөхөөр ажиллаж байсан Жамбалмаа. Анх намайг ирэхэд оройн хоолон дээр энд миний хажууд сууж байсан гэхэд захирал сая санаж
- Аа тэр үү гэснээ. Өө чи ойлгоогүй юм уу? Тэр чинь манай ямар ч зөвлөх биш, зүгээр л хөлсөөр ирдэг бидний танил бүсгүй байхгүй юу. Бид тэр орой чамд зориулж олж ирсэн юм. Үнэхээр сайхан амьтан шүү хэмээн хэмээн мөрийг минь саймшран алгадаж инээлдэн нүдээ жоготойгоор ирмэцгээн надад тал засан сууцгаав. Тэд намайг Жалбалмаатай гэрлэсэн гэж яаж мэдэхэв дээ зайлуул.
Ийм үг сонсоод би яаж явж харьснаа ч мэдэхгүй, гэртээ осолдохгүй амьтай л юм орж ирлээ. Бүх юм зэвэрч сэтгэл харанхуйлаад хор шар, атаархал, хардалт, гомдол хамаг мэдрэмж минь нэг дор буцлан тэсч тогтож байхын аргагүй болжээ би. Жамбалмаа надаас юу болсныг асуухад би ажил дээр янз бүрийн асуудал гараад гэсээр бүр дуу минь гацаж цаашид хэлэх үг хоолойг минь давсангүй. Би унтахаар орондоо яаран орж буруу харан хэвтсэн ч унтаж яахан чадахав дээ. Жамбалмаа энэ бүхнийг ойлгосон эсэхийг мэдсэнгүй бүхэл оройжин дэргэд минь чимээгүй сууж миний нүд рүү асууж гайхсан харцаар ширтсээр байлаа.
Би бүх юм зүгээр хуучнаараа гэж хоосон дүр эсгэхийг хүсэвч чадсангүй. Өөрөө өөртөө Жамбалмаа сайн хань, сайн эх, сайхан бүсгүй гэж хичнээн хэлээд ч тус болсонгүй. “Үнэхээр сайхан амьтан шүү” хэмээн нүдээ жоготойгоор ирмэсэн захирлын царай нүдэнд тусч надаас өмнө түүнтэй тэр фирмийн хичнээн олон эрчүүд хавьтсан бол гэхээс дотор харлан, эхнэр болох хүнээ хөлсний хүүхнээс ялгаж чадаагүйдээ, бүхний зугаацсан хүүхэн дагуулан бахархаж явсандаа, түнш фирмийнхэн мэдвэл би яахав гэдэгт сөртөн сөнөсөөр өөрөө босгосон амьдралаа өөрөө эргүүлэн нурааж эхлэв.
Би амьдрал зовлон, өнчрөл гачилал аль алиныг нь л үзэж давж гарсан хэрнээ харин эл явдлыг давж чадсангүй сөхөрсөн юм даа. Оройдоо согтуу ирж голдуу агсам тавьж үг сөрөлцөх тутам зөрчил улам хурцдаж төдий л удалгүй бид хоёр тийш болцгоолоо.
Түүнээс хойш би олон жил ганцаар амьдрахыг ихэд хичээсэн ч өөдөлсөнгүй эхнэр хүүхэд хоёроо хайж явсаар нэг мэдэхэд л ийм амьдралтай болчихжээ. Жамбалмаа хүү хоёр минь хаана явааг ч би мэдэхгүй. Ээж маань миний гар дээр насан өөд болж гэр орон өнгөө зүсээ алдан хувцас хунар надтай хамт ноорч, баяр баясгалангаар бялхаж явсан хоёр зүрхний нэг нь гаднаа ч дотроо гэрэл гэгээгүй заримдаг махан тулам болон үлджээ.
Хүмүүс намайг сайхан эхнэр тогтоодоггүй “заяагүй” эр хэмээн жиг жуг гэсээр эцэст нь “заяагүй Дагдан” болж үлдэв. Дахиж би хүний үрийг гомдоож эцэст нь тархиа шааж халаглахаас халширдаг болжээ. Гэрэлсүрэнгийн анхны хайрын эмгэнэл, Туяацэцэгийн сэтгэл зүсэм осол, Цэндмаагийн оршуулгын цуваа манай гадуур өнгөрөх үед уй гашууд автсан эхийнх нь хэлсэн тэр хурц үг надад гүнээр шигдэж удах тутам улам зүрхийг минь зүсэх мэт янгинсаар байдаг юм. Хүн бүхэн өөрт ноогдсон үйлийн лайгаа өөрөө л үүрдэг болохоор одоо миний үүрэх ээлж нэгэнт болж би түүнийгээ үүрсээр л явна .
Жамбалмааг уучилж болох атал хараал шүгэлсэн муу ёр дотроос минь чичилсээр намайг өөрийн ухаангүй болгож нандин бүхнээс минь салгасанаас хойш л би сая ухаарсан. Би ичих зовохын алийг ч үл огоорон тохиолдсон бүх саадыг давахаар хажуугаас хэн, юу гэхийг тоолгүй надад богино ч гэсэн аз жаргал бэлэглэсэн эхнэр хүүхэд хоёроо олохоор зориг шулуудсан. Гэсэн ч би хожимдож тэд өөр амьдралтай болжээ. Би өөртөө ирсэн аз жаргалыг өөрөө сүйтгэсэн хүн дээ. Харин тэдэнд олдсоныг бусниулах эрхгүй. Одоо зөвхөн энэ хуур, тээж яваа бодол хоёр минь л надад үлдэж. Намайг бурхан шүүж байгаа нь энэ юм.
Мордохын хазгайд бусдын зовлонгоор өөртөө оноосон хувь тавилан гээч далдын хүчний өмнө сөхрөх л надад үлдэв шив дээ, гэснээр заяагүй Дагдан яриагаа дуусгав. Тэрээр уйтгар гунигийн эрхшээлд уртаар санаа алдан, цурхирах мэт эхэр татан байвчиг нулимс нь ер гарсангүй лав дотоод сэтгэл зүрхээрээ уйлсан буйзаа.
Өглөөний наран хэдийнээ их хотын дээгүүр хөөрч галт тэргэний цонхоор Богд уул дүнсийн, дөрвөн уулын дунд суусан утаа униар дундаас олны хөлд дарагдсаар ачаандаа туйлдсан Улаанбаатар өртөөний дүр бараа нь улам тодорсоор бөөн шуугиан, хөл хөдөлгөөн дунд галт тэрэг уухилж аахилан пөх пөх амьсгаадан уур манан савсуулсаар сая зогслоо. Нөгөөх зорчигчид бас л бужигнан цонхоор ачаа бараагаа өгч авалцаж байна.
Бид салъя гэж салсангүй, салаа замын эрхээр салж галт тэргэнээс буун гар барилцаад өөр өөрийн хувь тавилангаа хөөцгөөлөө. Дагдан маань их хөлийн нүргээн дунд бараа нь алдарсан ч хуурынх нь гунигтайхан ая нь чихэнд минь жингэнэсээр л байлаа.

No comments:
Post a Comment