Єгvvллэг : » Хавх /Сургамжит өгүүллэг/

Хананы
завсраар өлссөн хулгана фермийн эзэн, эхнэртэйгээ нэгэн хайрцагтай зүйл
онгойлгож байхыг харлаа. Ямар амттай хоол байгаа бол гэж хулгана ихэд
баярлав. Гэвч тэр нь хулганы хавх байхыг хараад маш их цочирдов. Айсан
хулгана фермийн хашаа руу эргэн орж “Байшинд хулганы хавх байна” хэмээн
хашгирч эхэллээ. Гэтэл тахиа түүн рүү дооглонгуй харснаа, толгойгоо
өргөн, “Хулгана минь, энэ бол чамд л хамааралтай зүйл, надад огт
хамаагүй. Тиймээс үүнээс болж би сэтгэл санаагаа зовоомооргүй байна”
хэмээн хэллээ. Хулгана, гахай руу дөхөж очоод “Байшинд хулганы хавх
байна” хэмээн хэллээ. Гахай хэдий түүнийг хайрлан өрөвдөж байсан ч
“Намайг үнэхээр уучлаарай хулгана минь, надад чиний төлөө залбирахаас
өөр хийж чадах зүйл алга даа.